2010-09-09
Намрын синдеом

“Хаврын синдером”-оо дууссан эсэхийг мэдэж амжаагүй явтал “Намрын синдером” эхлэж гэнээ.  Хаврынх ч яах вээ бүтсэн бүтээгүй хайр дурлалаас үүдэлтэй шаналгаа, шалгалт шүүлэг гээд л мундахгүй олон зүйлсийг дурдаад байж болно. Гэтэл энэ намрын синдером гэгч нь бас юу байдаг юм болоо. Навчис шарлаад салхи үлээх төдийд  гол тасран хийсэн унаж амьдралын төгсгөлийг санагдуулах мэт энэ үест эмгэнэн гашуудах адил борооны шаагих дуун хүний сэтгэлийг уянганд идүүлж гунигт автуулдаг нь нэгэнт эргэх улирлын жам. Үүнийг хэлээд байна уу гэтэл бас биш юмаа. Зарим нэг нийтлэл, өгүүлэлээс харахад зунжин налайж, наадамлаж, наргиж цэнгэж явсаар сэрүү орох үеэр гэнэт өвлийн хүйтэн зуд цурхам нь санагдаад ирэхээр хөл толгойгоо олохгүй сандралдаж эхлэхийг, аан бас өөр нэг нь сургууль соёл хэрэгтэй гэдгийг гэнэт мэдсэн юм шиг цэцэрлэгээсээ авахуулаад их дээд сургуулиуд цаашлаад албан байгууллага бүрийн, ер нь л хаалга бүрийн үүдэнд уртаас урт дараалал үүсгэн дээр дээрээ гишгэлцэх шахан сандралдахыг хэлээд байгаа болтой юм. Тэгээд л сонин хэвлэл, телевиз радио гээд бүх л зүйлс олны анхаарлыг татах зориолгоор бүхий л мэдээ сэлтдээ намрын синдером гэдэг нэр өгчихөөд “намар боллоо хотын гудамжинд хөл хөдөлгөөн аргагүй ихсэж дээ” гэх мэтийг л бодож өдөр хоногуудыг жирийнээс жирийнээр угтаж буй над мэтийн хүмүүст тэр “НАМРЫН СИДЕРОМ” гэгчээ шууд л тулгахын. Өдөржин тийм зүйлс сонсож уншиж байгаа хүмүүс чинь хүссэн хүсээгүй тэрхүү намрын синдеромд татагдан орж синдеромтож эхлэж байна шдээ. Баба юмаа.  Би бол яаг одоо синдеромдчихсон л сууж байгаа байхгүй юу.

Бичсэн: Onasu | цаг: 18:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


he he алга ташилт
Бичсэн: A1z цаг: 15:51, 2010-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax