2010-11-03
“Pluto”- Хилэнцийн ордыг ивээгч гараг

Дэлхийн ван буюу албан ёсоор (134340) Pluto нь нарны аймгийн хоёр дахь том одой гариг юм. Нарыг тойрон эргэлддэг 10 дахь том биет болно. 1930 онд нээгдсэнээсээ хойш 2006 оныг хүртэл Нарны аймгийн 9 дэх гариг гэж тооцогддог байсан бөгөөд одоо Кюрперын бүсийн хамгийн том гишүүн гэгддэг.

Телескопгүйгээр харагддаггүй 2 гарагийн нэг бөгөөд нарны аймгийн хамгийн алслагдмал жижиг гараг юм. Дэлхийгээс нилээд алслагдсан байдаг тул энэ гарагийн талаар тийм ч их зүйлийг мэдэхгүй боловч эрдэмтэд гарагийн диаметр нь 1430 мил буюу 2300 км гэж таамагладаг. Энэ нь барагцаагаар дэлхийн 50-ны нэгтэй тэнцэх хэмжээтэй гэсэн үг юм. Гадаргын температур нь -233˚С-аас -223˚С. Хэдийгээр нарны аймгийн гараг боловч хүйтэн температуртай учир голдуу мөсөөр эсвэл хөлдүү метанаар хучигдсан гадаргатай гэж эрдэмтэд таамагладаг.

            Гадаргын тухайд мөс голчилсон 50%-75% нь мөсөн хад гэж таамагладаг. Азот (98%), нүүрс төрөгч, метан гадаргууг нь бүрэлдүүлдэг. Плутоны температур нь түүний тойрог замаас ихээхэн хамааралтай байдаг байна. Гарагийн нар руу очих зам нь 30 астрономын нэгж нарнаас буцах зам нь 50 астрономын нэгж байдаг. Мэдээж хүн төрөлхтөн хэзээ ч дэлхий ван гарагт хүрч чадахгүй юм.

Бичсэн: Onasu | цаг: 17:26 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Onasu
Bi iim l hun
Бичсэн: Onasu цаг: 12:38, 2010-12-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax