2010-09-15
Төгс

Ялан дийлэх нь тийм чухал юм уу? Ямар ч буруу зүйлгүй бүгдийг төгс төгөлдөр байлгах нь бас тийм чухал гэж үү? Бүгдийг ийм байлгах гэж хичээх нь өөрөө ямар шаналгаатай гэж санана. Надад санагдаж байгаа энэ бүх л хугацаанд би “хүн юм чинь алдаа гаргадаг. Харин алдаан дээрээ суралцаж нэг хийсэн алдаагаа дахин бүү давт.” гэдгийг хүлээн зөвшрүүлэх гэж байдагаараа хичээж ирлээ. Гэсэн ч энэ бүхэн үнэхээр шаналгаатай. Алдаа гаргах тоолондоо, хийсэн юм минь сэтгэлд хүрэхгүй байх тохиолдол бүрт хүссэн үр дүн минь гарахгүй бол багтарч үхэх шахахийн. Энэ нь бүтэлгүй дурлалаас ч илүүтэйгээр ер нь бүх зүйлсээс илүүгээр намайг бачимдуулаад байна. Эхний оролдлогоор л бүгдийг төгс хийж чадах ёстой гэсэн шаардлага миний хаанаас гараад байдаг юм болоо? Хүн болгон яг ингэж бодож, ингэж хүсдэг үү? Эсвэл цөөнх юм уу, тийм бол яагаад? Гэтэл бас төгс төгөлдөр гэж яг ямар байхыг хэлж болох вэ? Би өөрөө өөртөө төгс төгөлдөрийг бүтээж чадсан ч бусдад тэгж харагдахгүй бол яах уу? Гэхдээ эцсийн дүндээ энэ чухал биш. Зүгээр л би өөрөө өөртөө төгс төгөлдрийг хийж баймаар байна. Бусдыг нь бол тэвчиж чадна. Өөрийнхөө төгс бүхнийг хамгаалж хэний ч өөдөөс босож чадна. Хамгийн гол нь өөрийн өөртөө л төгс баймаар байна. Энэ нь бусдийн хувьд төгс байхаас ч хэцүү юмаа.

Бичсэн: Onasu | цаг: 11:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax